Мэнэнгийн тал сав газар нь:
Дорнод Монголын өргөн уудам тал нутгийн дунд орших Мэнэнгийн тал нь тэгш тал бөгөөд ийм талын гадарга жигд, налуу нь 10 м/км-ээс хэтэрдэггүй. Мэнэнгийн тал нь Буйр нуураас баруун тийш 90 гаруй км урт, 60 гаруй км өргөн нутгийг эзлэн д.т.д 600 м өндөрт орших манай орны хамгийн том тэгш тал юм.
Номхон далайн ай савд багтах бөгөөд байнгын урсгалтай гол мөрөн байхгүй,газрын доорхи усны нөөцтэй бүс нутаг. 
Хил заагийн хувьд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум бүхэлдээ, Сүхбаатар сумын зүүн урд хэсэг ,Асгат сумын зүүн болон зүүн урд хэсэг ,урд хэсэг ,Дарьганга сумын зүүн хойд хэсэг ,Дорнод аймгийн Матад сум бүхэлдээ, Халхгол сумын баруун хэсэг, Баянтүмэн зүүн урд хэсэг ,Булган зүүн урд хэсгийг багтаан нийтдээ 53371,6км2 талбайг эзэлдэг. 


Байгууллагдсан түүх:
Сав газрын захиргааны талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2012 оны 254 дүгээр тогтоол, Мэннэгийн талын сав газрын захиргааны бүтэц, орон тоо, дүрэм батлах тухайБайгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-26 дугаар тушаалаар байгуулагдсан. 



Сав газрын захиргааны орон тоо: 
  • захиргааны дарга-1
  • газрын доорх усны нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн -1
  • Усны барилга байгууламж үйлдвэрлэл ХАА-н ус ашиглалт хариуцсан мэргэжилтэн-1
  • усны чанар ,экологи ,сургалт ,олон нийттэй харилцах мэргэжилтэн-1
  • газарзүйн мэдээллийн системийн мэргэжилтэн-1
  • нягтлан бодогч-1
  • бичиг хэрэг нярав-1

0 comments:

Post a Comment

My Blog List

calendar


.

Blog Archive

Тоолуур


урсдаг баннер

Мэдээ, мэдээлэл

цаг агаарын мэдээ

videos

Болор толь

Болор толь



Үг холбох?