- Сав газрын менежментийн төлөвлөгөө боловоруулж,
хэрэгжүүлэх.
- Сав газрын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх орон нутгийн болон
салбар дундын зохицуулалтыг хангах, хэрэгжилт-д хяналт тавих.
- Бүх шатны Засаг дарга, ИТХ-ыг мэргэжлийн
зөвлөмжөөр хангах.
- Сав газрын зөвлөл
байгуулах тухай саналыг харъяалагдах орон нутгийн захиргаатай зовшилцөн
боловоруулж, БОНХЯ-д саналыг оруулж шийдвэрлүүлэх. -
- Ус ашигласны болон
бохирдуулсны төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулах үндэслэлийг
тодорхойлох.
- Сав газрын усны мэдээллийн дэд санг эрхэлж, олон нийтийг
мэдээллээр хангах.
- Сав газрын хэмжээнд ашиглах боломжит усны нөөц, ус
ашиглалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллах.
- Гол, мөрөн, нуур, усны эх
үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн
тусгай хамгаалалт-д авах үндэслэлийг боловсруулах.
- Усны тоо бүртгэлийг жил бүр
сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллага -тай хамтран
зохион байгуулж, БОНХЯ-д тайлагнах.
Дүгнэлт гаргах
- Хоногт 50-100 шоо метр ус
ашиглах иргэн ААНБ-ын хүсэлтийг хүлээн авч ус болон усан орчин ашиглуулах
дүгнэлт гаргах.
- Ашигт малтмалын хайгуул хийх олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар
дүгнэлт гаргах.
- Услалтын систем барих, шинэчлэх,
засварлахад дүгнэлт гаргах.
- Улсын чанартай усны барилга байгууламж барихад дүгнэлт
гаргах.
- Ус ашиглах зорилгоор цооног оромдох, суваг хоолой татах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг
хүлээн авч, усны нөөцийн менежментийн төлөвлөгөөг үндэслэн ус ашиглуулах
дүгнэлт гаргаж,мэдээллийн санд оруулж бүртгэх
- Ус ашиглах, хаягдал ус зайлуулах
шаардлагыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах, хаягдал ус зайлуулах
эрхийг цуцлах дүгнэлт гаргаж байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр
шүүхэд нэхэмжлэл гаргах.
Зөвшөөрөл олгож гэрээ байгуулах
- Хоногт 50 шоо метрээс их хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл олгох.
- Сав газар дахь
хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ус хангагч байгууллагад ус
ашиглах зөвшөөрөл олгох.
- Ус хангамжийн эх үүсвэрийн болон хаягдал ус зайлуулах
цэг тогтоох.
- Төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус
ашиглагчтай гэрээ байгуулах.
- Ус ашиглах, хаягдал ус зайлуулах шаардлагыг зөрчсөн
иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах, хаягдал ус зайлуулах эрхийг
цуцлах.
- Дүгнэлт гаргаж, байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл
гаргах.
- Хоногт 100 шоо метрээс их ус ашиглах иргэн,
ААНБ-д гаргасан -Монгол-Ус ТӨҮГ-ын дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрөл
олгож, гэрээ байгуулах.
- Төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж
байгаа ус ашиглагчтай гэрээ хийх.
0 comments:
Post a Comment