Wednesday, September 24, 2014

Яагаад цахим хуудас хийлгэдэг вэ?

wwwУг асуултанд хүн бүр өөрийн байр сууринаас өөр өөр хариултуудыг хэлэх байх. Мэдээж албан байгууллагын хувьд өөрийн үйл ажиллагаагаа бусдад таниулах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах, хэрэглэгчтэйгээ эргэх холбоо тогтоох зэргээр цахим хуудас хийлгэдэг. Наад зах нь гэхэд л төрөл бүрийн зах зээлийн судалгаа боловсруулах, салбарын байгууллагуудаа мэдэхийн тулд хамгийн эхэнд цахим хуудаснаас нь анхан шатны мэдээллийг олж авдаг билээ. Уг нийтлэлээрээ төрийн байгууллага, пүүс, компанийн цахим хуудас албан ёсоор ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн олон төрлийн шаардлага, жишиг ярилгүйгээр ер нь цахим хуудас хийлгэх хамгийн гол шалтгаан, түүний ач холбогдол юу вэ гэсэн асуултыг энгийнээр тодорхойлох гэж оролдлоо.
Өөдлөх айлын хаалга үүд хаалганаасаа гэдэг бол өнөө цагт өөдлөх байгууллагын өнгө төрх, өнгөт цахим хуудаснаасаа эхэлнэ гэвэл илүү оновчтой ч юм шиг. Дэлхий ертөнц даяарчлагдаж, мэдээ мэдээллийг эрх тэгшээр орон зай, цаг хугацааг үл хамааран хурдан шуурхай хугацаанд олж авах боломж хэн бүхэнд нээгдсэн нь интернэт гэх сүлжээ дэлхийг хамарсантай шууд холбоотой. Уг сүлжээ бий болсоноор л ар араасаа бүхий л салбаруудад өөрчлөлт, шинэчлэлт үүссэн билээ. Цахим хуудасны талаархи ойлголт ч гэсэн үүнтэй холбоотой юм. Тиймээс би цахим хуудас бий болох эх үүсвэр болох интернэт хэрэглээний хөгжлийн чиг хандлага Монголд хэрхэн нутагшиж байгааг өөрийн мэдлэг, эргэцүүллийн хүрээнд тодорхойлох гэж оролдъё.

•Цахим шуудан хэрэглэгчийн үе:
 Бүх хүмүүс “YAHOO” цахим шууданг нээж, ашиглаж байсан үе. Тухайн үед олны дунд өөрийн нэрийн ард, төрсөн он сар өдөр, мөн заавал доогуур зураас байх ёстой гэсэн жишиг хандлагатайгаар нээж байсан билээ.
•Байгууллагын танилцуулга буюу цахим хуудсын үе: Албан байгууллага болж өөрийн үйл ажиллагаагаа тухайн зах зээлд эрхлэн явуулахын тулд нэн тэргүүнд цахим хуудастай болж эхэлсэн.
•Мессенжерийн үе: Үүний гол төлөөлөгч нь мэдээж Yahoo messenger. Бараг л ажилтнуудынхаа цаг бүртгэлийг “Yahoo messenger”- ээр бүртгэдэг байсан гэж хэлж болно.

•Варез сайтын үе: 
Вэбсайт хийлгээд л сонин содон мэдээлэл, файл үнэгүй татах зэргээр төрөл бүрийн мэдээлэл оруулж эхэлсэн. Уг ангилалд www.xorom.com, www.amjilt.com, www.ehlel.com гэх зэрэг цахим хуудсууд хүчтэй гарч ирж, зарим нь одоо ч үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.

•Төрөл бүрийн мэдээ мэдээллийн цахим хуудсын үе: 
Өдөр тутмын хэвлэл, шар мэдээний сонингоор л мэдээ мэдээллийнхээ цангааг тайлдаг байсан олон нийт, цахим хуудсууд бий болсоноор мэдээллийг олж авах хэлбэр нь ч гэсэн цахимжиж, мэдээний сайтууд бий болсон билээ. Өнөө цагт энэ чиглэлээр www.gogo.mn, www.news.mn, www.zaluu.com, www.caak.mn, www.olloo.mn зэрэг сайтууд тэргүүлэгчид хэмээн тооцогддог.

•Сэтгэгдэлийн /comment/ үе: 
Мэдээ гэхээс илүү сэтгэгдэл уншдаг байсан үе. Одоо ч гэсэн ч олон нийт анхаарал татсан гарчигтай мэдээ мэдээллийг сорчилж уншсаныхаа дараагаар уншсан хүмүүсийн үлдээсэн сэтгэгдлийг ихэвчлэн сонирхон, зарим нь заавал ч үгүй сэтгэгдэлээ бичдэг ч тохиолдол бий. Сэтгэгдэл бичдэг хөлсний хүмүүс ч байдаг сурагтай.
•Сошиал медиагийн үе: Эхэндээ хувь хүн л Фейсбүүк хуудастай байдаг байсан бол цаашдаа хамрах хүрээлэл нь улам тэлж, мэдээ мэдээллийн сайтууд, бүхий л албан байгууллага Фейсбүүкийн албан ёсны хуудастай болж хэрэглэгчтэй харилцах эргэх холбоогоо сайжруулсаар байна. Яг одоогийн байдлаар Монголчууд Фейсбүүк, Твиттер хоёроор амьсгалж байгаа гэхэд хилсдэхгүй бөгөөд энэ байдлыг ч зах зээлд тэргүүлэгч компаниуд маш сайн ашиглаж байгаагийн нэг илрэл нь Миний Фейсбүүк гэх хөгжилтэй рекламыг ТВ-үүдээр цацаж, үнэгүй дата багц олгоно гэх уриатайгаар хэрэглэгчдээ татсаар л байна. Харин Твиттерийн идэвхитэй жиргээчид нь ихэвчлэн өөрийн байр сууриа нийгэмд бататгасан, бие хүмүүс байдаг. Ганц, хоёрхон өгүүлбэрээр юу хийж байгаа, цаашлаад юу хийх төлөвлөгөөтэй байгаа гэх зэргээ үгээр илэрхийлэн жиргэцгээж, Монголчууд бүгдээрээ бэлэн цэцэн үгтэй болчихоо юу гэмээр санагддаг нь нуух юун. Энэ бүхэн бол яах аргагүй сошиал медианы нөлөө юм.
writeforwebИйнхүү дээрхи хандлагуудыг үечлэн ангилсан нь технологийн үе шат гэхээс илүү хэрэглээний онцлог дээр нь тулгуурлан гаргахыг оролдлоо.
Харин цаашдын чиг хандлага нь үүлэн технологи дээр суурилсан цахим үйлчилгээ рүү чиглэн хөгжиж байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч зүгээр нэг мэдээлэл авахаас илүүтэй үйлчилгээ, харилцааг эрхэмлэдэг болж байна. Энэ нь хөдөлгөөнт интернэт буюу 3G, WiFi технологийн хөгжил, ухаалаг утасны хэрэглээ огцом нэмэгдэж байгаатай ч холбоотой юм. Нэг жишээ хэлэхэд, Голомт банк ухаалаг утсанд зориулсан апликейшн гаргасан нь хаанаас ч ашиглаж болох, хэрэглэгчдийнхээ цаг завыг хэмнэсэн маш зүйтэй алхам болсон. Үүнтэй адил бусад банкнууд ч мөн адил ухаалаг банк гээд ар араасаа гаргасаар байна. Энэ өрсөлдөөн дунд хэрэглэгч бид л хожно.
Цахим хуудас албан байгууллага, компаниудад хэрэгтэй ч түүнийг зүгээр л нэг хэдэн үйлчилгээнүүдээ танилцуулах, байгууллагын түүх, захирлын мэндчилгээ, хийж буй ажил гэх зэргээр хязгаарлалгүйгээр харилцааны нэг хэрэглүүр байдлаар ашиглавал илүү тохиромжтой юм. Өөрөөр хэлбэл цахим хуудас бол харилцааны нэг талбар бөгөөд машинтай л адил байнгын арчилгаа, тордолгоо хэрэгтэй. Хөрөнгө, хүч хаясан сайн цахим хуудас хийлгэчээд тухайн сайт руу нь сардаа 10 хүн ордогоос 5 нь уг байгууллагын ажилтнууд байсан мэдээлэл ч байдаг. Мөн түүнчлэн тухайн цахим хуудасны холбоо барих хэсэгт утасны дугаараас гадна цахим шуудангийн хаягаа тавьсан байдаг. Харин тэр цахим шуудан руу и-мэйл илгээхэд хариу явуулдаг байгууллагууд маш цөөн гэж хэлж болно.
mailЯг энэ асуудалтай холбоотойгоор нийтлэгч миний бие 7 хоногийн хугацаанд 100 орчим байгууллагын цахим хуудас дээрээ тавьсан и-мэйл хаяг руу захидал илгээсэн боловч түүнээс 1 нь л эргэж ярьсан юм. Харин тэр компани нь гадаадын хөрөнгө оруулалттай компани байсан. Үүгээрээ гадны хөрөнгө оруулалттай компани сайн гэж магтахыг хүссэнгүй. Магадгүй тэдний ажлын арга барил, байгууллагын соёл, хариуцлагын тогтолцоо нь и-мэйлээ шалгаж байхыг шаарддаг байх. Гэхдээ уулын мод урттай богинотой гэгчээр энэ тал дээрээ сайн компаниуд Монголд бий. Жишээ нь, үүрэн холбооны оператор компаниуд. Тэд том компани учраас энэ тал дээрээ сайн байгаа юм биш, харин тэднээс ийм байхыг шаарддаг зах зээлийн өрсөлдөөн, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагын үр дүн юм.
Эцэст нь хэлэхэд, хамгийн гол нь цахим хуудсыг байгууллагынхаа танилцуулга гэж ойлгохоос илүүтэйгээр хэрэглэгчтэй харилцах нэгэн хэрэглүүр хэмээн хандвал илүү үр дүнтэй болов уу. Хамгийн наад зах нь цахим хуудасныхаа холбоо барих хэсэгт тавьсан и-мэйлээ шалгаж хааяа ч болсон байгаарай. Техник технологи хөгжих тусам бид түүнийг ашиглах арга маань зэрэгцэн хөгжих ёстой. Гэвч бодит байдал дээр хэрэглээ маань хоцрогдсоор байгаа бөгөөд үүнд анхаарах цаг аль хэдийн хаяанд иржээ. Хөгжил гэдгийг бүтээгчдээс гадна хэрэглэгчид бий болгодгийг битгий мартаарай.

Tuesday, September 23, 2014

УС ҮХЭЖ БАС ГАЛЗУУРДАГ 

Ангилал: Мэдээ мэдээлэл | Огноо: 2014-07-09 | Нийтэлсэн: -SerpenT- | Уншсан: 288


Эрдэс баялгийн үлэмж том ордуудыг элгэн дороо агуулсан говь хэмээх энгүй өргөн тал нутаг минь нэг л зүйлээр дутагдаж, түүнийхээ төлөө энэлж, шаналж байна уу даа. Миний бие онгомол, гандмал энэ элс, чулуунд хөрвөж өссөн болохоор “ус, ус” гэсэн энэлэл, шаналалыг илүү ойлгодог байж болох юм. Дорнын их яруу найрагч Б.Явуухулан “Говь” хэмээх алдарт найраглалдаа “Говийг газар дэлхийн анхны бүтэц, дуусашгүй арвин баялгийн, дундаршгүй баян орд” хэмээн тодорхойлоод “говьд үнэндээ гол мөрөн л байхгүй” гэж харамсан бодлогошорсон байдаг. Энэ их гол мөрөн, говийн ангаа цангааг тайлах ус хаа байна?
Ус бол амьдрал. Уг нь өргөн утгатай энэ тодорхойлолт амны уншлага болоод утга агуулага нь бүдгэрч, зүгээр л хэвшмэл хэллэг болтлоо давтагджээ. Өнөөдөр ус амьтай, бүр ой санамжтай болох тухай яриа содон сонин сонсогдож байна. Японы эрдэмтэн Масару, Кобаяси, Израйлийн эрдэмтэн Штейн Зальц, Оросын эрдэмтэн В.П.Казначев нарын олон хүний судалгаагаар,ус хүний хэлсэн үг, үйлдлийг тусган авч бүтэц, хэлбэр дүрс, чанар агуулгаа өөрчлөн хун, амьтан, ургамалд эерэг, сөргөөр нөлөөлдөг байна. Үүнд эргэлзээ байхгүй, хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт боллоо. Амьтан, ургамлын бүтцийн ихэнхийг ус бүрдүүлдэг гэдгийг баталж нотлох гэх шаардлага байхгүй. Усгүйгээр өвс, ургамал ургахгүй. Усгүйгээр амьтан амьдрахгүй. Ус-амьдрал.
Энэ аугаа тодорхойлолтыг ангаж, цангаж, харангадаж үхэхийн ирмэг дээр тулсан хүн хэлсэн байх. Утга учиртай энэ хоёр үгийг хатаж, онгосон, хувхайрч, зэвхийрсэн байгаль ээж “хэлсэн” байх. Харин бид өнөөдөр усыг үл тоож, “хар ус” гээд асгаж байна. Ус уурлан урсаж байна. Гол ус татарч байна. Худаг ус ширгэж байна. Энэ талын судалгаа хийдэг дэлхийн эрдэмтэд удахгүй дэлхий байгалийн цэнгэг усаар дутагдана гэсэн дүгнэлт гаргажээ. Тэр цагт ус алтнаас үнэтэй болно гэнэ. Балга цэвэр ус олж уухын төлөө алт юу ч биш, амиа өгөх үе ирэх нь. Ус, ус энэ ер нь юу юм бэ? Үүнийг хүн ойлгох цаг нь тулжээ. Уснаас анхлан амьд организм, хөгжсөөр дээд шатандаа ухаант хүн үүсчээ. Ухаан тээгч уураг тархины 85 хувь нь ус байдаг гээд бод доо.
Ерөөсөө ургамал, амьтан түүн дундаа хүн гэдэг бол ус дүүргэсэн сав юм. Усыг нь шахчихаар шуумал болно. Хүний үхэл хорогдол устай холбоотой. Муу ус уусан нь эрт үхэж, байгалийн цэвэр тунгалаг ус уудаг нь урт насалдаг. Баримтыг холоос эрэх хэрэггүй. Кавказын өндөр ууланд амьдардаг хүмүүс зуугаас дээш настан. Нэгэн онигоо бий Уулынхныг урт наслаад байгаа учрыг олохоор сурвалжлагч очжээ. Зуун настан өвөөгөөс асууж гэнэ. Өвөө “Би архи уудаггүй, тамхи татдаггүй тэгээд л урт насалж байна даа гэж” гэнэ. Гэтэл гадаа шуугиад явчихлаа гэнэ. Тэгсэн өвөө хэлж байна гэнэ “Миний ах гэж нэг юм байдаг юм. Насаараа архи ууж энэ тосгоныг үймүүлж, шуугиан тарьдаг” гэж гэнэ.
Энд тайлбар хэрэггүй. Тэд бол уулын тунгалаг усныхан, хадны завсраас оргин гарах тэр л булаг усаар угааж, ундаалсаар зуу илүү насалдаг ард түмэн. Японы Окинова арлынхан бусдаасаа гоц өндөр насалдаг нь бас л цэвэр “амьд” усных гэж судлаачид тогтоожээ. Сэлэнгэ аймгийн таван хан уулын нэг Дулаан хан гэж сайхан уул бий. Дээр хадат энгэрээс нь булаг урсдаг. Энэ булгийн ус цэвэр тунгалагаараа гайхалтай, бас өөх, тостой хоол их идэж цатгалдсан хүн нэг, хоёр аягыг уухад тэр дороо шингэдэг, согтсон бол эрүүлждэг увидастай. 1980 оны дунд үеэс энд байнга амьдарч байгаа “Уулын өвөө” /Нэр нь Пэрэнлэй, музей ажиллуулдаг/ нас сүүдэр 90 гарсан ч ануухнаараа байна. Тэрбээр өдөр бүр уулаар явна. Өндөр насалж байгаагаа энэ усны буян гэдэг юм.
Усны гайхамшиг үүгээр дуусахгүй. Өөрт нь хандсан, хүний үг яриа, үйлдлийг ус мэдэрч, “ойлгодог” болох нь олон туршилт, судалгаа, баримтаар тогтоогджээ. Сайн үйлдэл үзүүлж, сайхан үг хэлбэл ус баярлаж бүтэц, чанар нь сайжирч, улам цэвэршин хүн амьтанд үзүүлэх нөлөө нь эерэг болдог юм байна.
Ийм усыг уусан хүнээс 10 минутын дараа цус авч шинжилэхэд цусан дахь эсүүдийн цахилгаан сэргэж, хөдөлгөөн нь нэмэгдэж, хүчилтөрөгч зөөх чадвар нь өссөн байжээ. Яг ижил усыг, ижил саванд хийж, адил хэмжээний будаа хийн нэгэнд нь “баярлалаа”, нөгөөд нь “чи тэнэг”, гуравдахид нь юу ч хэлэлгүй орхиод тодорхой хугацаа өнгөрөхөд эхнийх нь будаа соёолж, исэж байсан бол нөгөө хоёр нь харалж муудан бүр хөгцөрч эхэлсэн байна. Бас нэг ойрхны амьд жишээ бол Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Ганга нуурыг ундаргаараа тэтгэдэг Оргихын булаг. Булгийн эхэнд хүмүүс цугларч, дуу хуур болоход ус нь оргиж,”баярлан хөөрөн” бургиж буцлах юм билээ. Энгийн цагт намуухнаар жирэлзэн урсана. Эх байгальдаа байгаа, бохирдож, зовоогүй, цэвэр тунгалаг ус зөв бүтэцтэй, амьдлаг шинжээрээ агуу байдаг аж. Чухамхүү ийм ус хүний бие организмын шаардлага, тэжээн тэтгэгч нь болдгийг хүмүүс эрт галваас мэдэж рашаан хэмээн нэрлэж иржээ.
Энэ нь ач тусаа үзүүлдэг, “амьд” ус гэсэн энгийн өргөн ойлголт болохоос бус тусгай ус гэсэн хэрэг биш ажээ. Рашаан буюу амьд цэвэр усаар ундаалсан бие организм маш түргэн сэргэнэ. Бие хөнгөрөх, хоол түргэн шингэх, тархи толгой сэргэх, сэтгэл хөөрөх мэтээр сэргэлт бүх л эрхтэн системээр тод мэдрэгдэнэ. Амьд усны гайхамшиг. Тэгвэл ус амьд бол бас үхэх үү? Ийм асуулт зүй ёсоор гарна. Ус эх байгалиасаа тасарч, салсан цагаасаа бүтэц, чанар нь муудан муудсаар эцэст нь үхэж дуусна.Амьтан, ургамал үхэхээрээ яадаг билээ, ус ч адилхан. Усыг савлаж удаан хадгалбал өмхийрч, ялзарна. Урсч, ундарч байхдаа ус амьд гэсэн үг. Амьд усыг мал амьтан андахгүй мэдэрнэ. Худгаас мал услахад онгоцноос уухгүй, ховооноос уудаг, булгийн хөлөөс биш эхээс нь уухыг эрмэлздэг. Харин хүний мэдэрхүй амьд ус, савласан усыг ялгаж
танихгүй. Хананаас гоождог, хуванцар саванд савлаж дэлгүурт зардаг ус амьд биш.
Эдгээр усны эрдэст чанарыг хлор гэдэг химийн бодисоор, нянг арилгах шүултүүрээр, зэвэрч бохирдсон дамжуулагч хоолойгоор устгаж, үхмэл ус болгоно. Ийм үхмэл ус уудаггүй байсан бол хүн төрөлхтөн Кавказын уулынхан шиг, Японы Окинова арлынхан шиг, Дулаан ханы “Уулын өвгөн” шиг урт удаан насалж эрүүл энх амьдрах байсан гэдэгт эргэлзээ байхгүй. Монгол ухаанаар ус амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ /энэ үг хүссэн бүхэн биелэх утгатай/ гэнэ. Усыг ингэж дээдэлсэн ард түмэн байна уу? Ухаант ард түмэндээ сөгдөн мөргөе. Булаг усаа хайрлая, хамгаалъя. Ус ухаантай учираас галзуурдаг. Түүнийг нь архи гэж нэрлэжээ. Галзуу усыг уусан хүн галзуурч,солиорно. Хэтэрвэл бүр амь насаа ч алдана. Дээр хэлсэн бүгд усны үйлчлэл.
Эх орон маань уул нь байгалийн эрдэст цэвэр, цэнгэг мөрөн, гол, нуур цөөрөм, булаг шандаараа гайхамшигтай. Зөвхөн судлан тогтоосон рашаан ус гэхэд 300-гаад бий гэнэ. Рашаан усны судалгааг 1950-иад оноос эхлэн хэд хэдэн үе шаттай хийсэн ч бүрэн гүйцэд гараагүй байна. Манай орон зах зээлд шилжиж эрдэс баялгийн төлөөх “дайн” эхэлсэн үеэс усны ашиглалт задгайрч, усыг үйлдвэрлэлийн хэрэглээнд түлхүү ашиглах болсноор, дээр нь дэлхийн дулаарлын нөлөө эрчимжиж байгаа зэрэг шалтгаанаар усны дутагдал, бохирдол хэрээс хэтэрч Төв Азийн өндөрлөгт хамаарах манай эмзэгхэн газар зүйн эко систем алдагдахад хүрч байгаа нь нэн харамсалтай. Гэхдээ би энэ бяцхан тэмдэглэлд харамсаж халаглахаас илүүтэй, ард түмнийхээ усны тухай ойлголт, усыг олж, ашиглаж ирсэн соёлоос бага ч атугай сөхөхийг эрмэлзсэн хэрэг.


П.ГЭНДЭНЖАВ /ӨДРИЙН ШУУДАН/

Saturday, September 20, 2014

Зундаа 1 ширхэг хайлаас 23кг,бургас 38кг,улиас 34кг,голт бор 1.6кг,шар хуайс 0.2кг хүртэл тоос шороог навчныхаа гадаргуу дээр буулгаж авдаг гэнэ.

Saturday, September 13, 2014


  Салат амтлахад эсвэл цайндаа ганц хэрчмийг хийх төдийгөөр нимбэгний хэрэглээгээ хязгаарлах нь тийм ч зөв биш аж. Өөр ямар ч хольцгүй зөвхөн нимбэгний шүүстэй халуун ус уух нь бодож төсөөлж байснаас илүү үр ашигтай юм байна. Энд бид нимбэгтэй ус уухаас татгалзахгүйд хүргэх эрүүл мэндийн 8 шалтгааныг тоочсон байгаа юм. Хэдхэн дусал нимбэгний шүүстэй аяга ус бидний биед ямар их тустайг энэхүү нийтлэл сануулж байна
  Нимбэгтэй ус уух ёстой эрүүл мэндийн 8 шалтгаан 
 1. Хоол боловсруулалт Нимбэгтэй ус нь бөөлжис цутгах, шар хөөрөх, шимэгч хорхой зэрэг хоол боловсруулах эрхтний олон асуудлуудыг анагаахад тусалдаг. Нимбэг нь ялгадас гадагшлахад тусалж, өтгөн хатахаас сэргийлдэг. Түүнчлэн бие дэх зунгагийн ялгаруулалтыг бууруулж, цөсний чулууг задалж, элэг цэвэрлэх, хоргүйжүүлэх үйлчилгээ үзүүлдэг байна
2. Арьс Нимбэг бол арьсны асуудлуудыг шийддэг байгалийн антисептик юм. Эрүүл арьстай байхад чухал нөлөөтэй С витаминаар баялаг учир арьсны үрчлээ, толбыг багасгадаг. Мөн нимбэгний шүүсийг арьсан дээр шууд түрхэх нь сорвийг арилгахад тусалдаг
3. Шүд Нимбэгтэй ус нь шүд арчилгаанд их үүрэгтэй. Өвчтэй шүдээ нимбэгтэй усаар зайлахад өвчин намдаахаас гадна буйлнаас цус гарахыг анагаадаг. Гэхдээ нимбэг нь шүдний гадаргууд гэмтэл учруулж болзошгүй учир хэтрүүлэхгүй байх нь зүйтэй юм.
 4. Хоолой Нимбэг хоолойн өвчлөл, халдварыг эдгээхэд тусалдаг. Аяга усанд тал нимбэгний шүүсийг шахаж хийгээд байн байн хоолойгоо зайлахад хоолойн өвчин үгүй болдог
5. Хоолны дэглэм Нимбэгтэй ус нь жин хаяхад маш их үүрэгтэй. Пектин ширхэглэгээр
баялаг нимбэг жимсний шүүсийг халуун бүлээн ус болон зөгийн балтай холиод уухад маш үр дүнтэй. Нимбэгтэй ус уух ёстой эрүүл мэндийн 8 шалтгаан 1


6. Цусны даралт Нимбэгтэй ус нь цусны даралт өндөрсөхийг тэнцвэржүүлж, толгой эргэх, дотор муухайрахыг намдааж, биед тайвширсан мэдрэмжийг өгдөг. Мөн стресс, депрессийг бууруулдаг
7. Халуун бууруулдаг. Нимбэгтэй ус нь ханиад хүрсэн үед биеийн байдлыг дээрдүүлдэг. Нимбэг нь хөлс гарахыг нэмэгдүүлж, халуун бууруулдаг.
 8. Антиоксидантуудын эх үүсвэр Нимбэгтэй ус нь бие дэх чөлөөт радикалуудын өсөлтийг хязгаарладаг антиоксидантын баялаг эх үүсвэр юм. Нимбэгтэй ус нь шартсан хүний шарыг маш сайн тайлдаг. Нимбэгтэй ус нь яг л хоосон ус шиг илчлэггүй боловч илүү сайхан амттай байдаг ба цусан дахь элсэн чихрийн түвшинг бууруулж, метаболизмыг идэвхжүүлж, арьсыг цэвэрлэдэг. Заавар: – Өглөө бүр өлөн үедээ нимбэгтэй ус уух /шинэхэн нимбэгний тал эсвэл 4 хуваасны нэгний шүүсийг 1 аяга усанд шахаж ууна/ – Орой нэг аяга нимбэгтэй ус уухНимбэгтэй ус хэт халуун эсвэл хэт хүйтэн байх хэрэггүй. – Шүдний пааланг гэмтээхээс сэргийлж, соруулаар уух

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/39054/

My Blog List

calendar


.

Blog Archive

Тоолуур


урсдаг баннер

Мэдээ, мэдээлэл

цаг агаарын мэдээ

videos

Болор толь

Болор толь



Үг холбох?